“Учиртай гурван толгой” дуурийн сонгон шалгаруулалтад 30 хүн оролцов
Чихэнд чимэгтэй
2024-05-23
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарын талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглуулах санаачилга гаргасан билээ. Улмаар уг дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21 цагт товлож, Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулахын зэрэгцээ тэднийг нийт 100 сая төгрөгөөр урамшуулахаар болсон юм. Тэгвэл сонгон шалгаруулалт өчигдөр болж 30 орчим уран бүтээлч бүртгүүлж оролцсон байна. Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг зохион байгуулжээ. Энэ жил Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.