“Чингис хаан” олон улсын нисэх буудал дэлхийн шилдэг 100-д багтав
Чихэнд чимэгтэй
2024-05-24
Лондонд төвтэй нисэхийн салбарын судалгаа, үнэлгээний “Skytracks” олон улсын байгууллага өнгөрсөн хоёрдугаар сард манай “Чингис хаан” нисэх буудлыг дөрвөн одоор үнэлснээ зарласан билээ. Улмаар дөрөвдүгээр сарын 17-нд Германы Франкфурт хотод болсон “Skytrax World Airport Awards” ёслолын үеэр манай нисэх буудлын удирдлагуудад батламжийг гардуулсан юм. Тэгвэл өчигдөр уг батламжийг “Чингис хаан” буудалд албан ёсоор залжээ. Монголын нисэх онгоцны буудал "Дөрвөн од" зэрэглэлийг хангасан нь Франкфурт, Сиднэй, Лондоны томоохон нисэх буудлуудтай эн зэрэгцэж байгаа хэрэг юм. 1989 онд байгуулагдсан “Skytracks” байгууллага нь нисэх буудлын терминалын дизайн, зорчигч, үйлчлүүлэгчид рүү чиглэсэн бүтээгдэхүүн, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага, засвар үйлчилгээ зэрэг 800 гаруй нарийвчилсан үзүүлэлтээр нисэх буудлуудыг шинжилж, 1-5 оноогоор үнэлдэг байна. Тэгвэл зорчигчийг хүлээх хугацаа, цэвэр аюулгүй орчин, зарлан мэдээлэх үйлчилгээ, ажилчдын харилцаа, хандлага зэрэг дийлэнх үзүүлэлтээр "Чингис хаан" буудал таван оноо хүртэж дөрвөн одны зэрэглэлтэй болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.