images

Дэлхийн байгаль хамгаалагчдын нэгдсэн чуулганд ой судлаач Г.Эрдэнэцолмон илтгэл тавина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-24


   Франц улсад ирэх 10 дугаар сард болох Дэлхийн байгаль хамгаалагчдын X нэгдсэн чуулганы үндсэн илтгэгчдийн нэгээр Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн, ой судлаач Г.Эрдэнэцолмонг сонголоо. Тэрбээр “Читван-2019” чуулганаас гарсан тунхаглалыг Монголд хэрхэн хэрэгжүүлснийг илтгэж, нэг цаг 30 минутын хөтөлбөр зохион байгуулах ажээ. Уг чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1000 орчим төлөөлөл оролцон дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлын стратегийг хэлэлцэх юм. Чуулганд манай улс шийдвэр гаргагчид, Монголын байгаль хамгаалагчдын холбоо зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.