images

Монгол жолоочийн мэргэшсэн байдлыг Германы стандартад нийцүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-24


   Германы Лайпциг хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд болсон Олон улсын тээврийн форумд манай улсаас Авто тээврийн бодлого зохицуулалтын газар, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнүүд оролцлоо. Германы Цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад айлчлахдаа хоёр улсын зам, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон билээ. Форумын үеэр энэ тохиролцоог албан ёсны болгохоор Монголын Зам, тээврийн хөгжлийн яам, Германы Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр монгол жолоочийн мэргэшсэн байдлыг Германы стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төвд чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. Мөн энэ мягмар гарагт Зам, тээврийн хөгжлийн яам, Германы Автотээврийн судалгаа, туршилтын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.Ингэснээр Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах, нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.