images

Монгол бүсгүй Парисын Олимпын шууд дамжуулалтад ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-27


   "Парис-2024" зуны Олимпын наадмын зохион байгуулалтад монгол эмэгтэй ажиллахаар боллоо. Тодруулбал, Монголын "Таван цагариг" сонины үндэслэгчдийн нэг, спортын сэтгүүлч Ц.Энхтүвшингийн охин Э.Гуамарал энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Парис дахь Олимпын наадмын төв оффист ажилдаа оржээ. Олимп болон Паралимпын наадам, хүүхдийн Олимпын олон улс дахь шууд дамжуулалтыг "Olympic Broadcasting Services" компани хариуцан ажилладаг. Э.Гуамарал нь тус байгууллагын шууд дамжуулалтын алба, наадамтай холбоотой үйл ажиллагаа хариуцсан хэлтэст зохицуулагчаар ажилладаг, тус байгууллагад ажиллаж буй анхны монгол хүн юм. Тэрбээр МУИС-ийг япон судлаач мэргэжлээр төгсөөд АНУ-ын Сан-Франциско хотын их сургуульд загвар зохион бүтээгч, Японы Цүкүба их сургуульд спортын менежмент мэргэжлээр суралцжээ. Харин ажлын гараагаа төрсөн дүүгийнхээ хамт "Рио-2016" Олимпод Монголын багийн сайн дурын туслахаар эхлүүлж "Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпод хэвлэл мэдээллийн алба, “Токио-2020", "Бээжин-2022" Олимп болон Паралимпын наадамд ажилласан байна. 

Гэрэл зургийг "Otgontsagaan Jugder" Фэйсбүүк хуудаснаас. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.