images

Санданмэ зиндаанд монгол сүмочид түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-27


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өнгөрөгч ням гарагт өндөрлөлөө. Зуны башёд Монголын 21 сүмоч таван зиндаанд барилдсанаас санданмэд Кёокүкайюү Ш.Далайбаатар түрүүлэв. Мөн түүнтэй Саданохикари Д.Наранцогт түрүү булаалдаж үзүүрлэлээ. Харин макүүчи зиндаанд барилдсан бөхчүүдээс Ошома П.Дэлгэрбаяр кантошо буюу дайчин бөхийн шагнал авлаа. Тэрбээр башё эхлэхийн өмнө хэлж байсан дээд зиндаанд арав давах, Хоошёорюүтэй барилдах зорилгоо биелүүлж чадсан юм. Мөн доод зиндаа болох жонокүчид барилдсан Ө.Дэмиджамц зургаа давж, нэг өвдөг шороодон үзүүрлэжээ. Манай бөхчүүдээс Тэрүнофүжи, Киришима нар бэртлийн улмаас башёг эрт орхисон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.