images

Цэргийн чуулгын дуучин олон улсын уралдаанаас дөрвөн шагнал хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-27


    Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XIV уралдаан Москва хотноо болж өндөрлөлөө. Уралдаанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Б.Сувд ардын дуу болон эстрад дууны төрөлд хоёрдугаар байр, сонгодог дуу болон хоршил дууны төрөлд тус бүр гуравдугаар байранд шалгарчээ.  Үүний зэрэгцээ "Тайзны тод дүр төрх"-ийг бүрдүүлсэн номинацийн эзнээр шалгарч нийт таван шагналын эзэн болсон байна.  Монгол улсын консерваторийг 2021 онд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн Б.Сувд нь Буриадын Ардын жүжигчин Д.Долгормаа, МУСТА Г.Дэлгэрмаа нарын шавь юм. Энэ удаагийн уралдаанд Орос, Хятад, Испани, Израиль, Беларусь, Армени улсын 250 гаруй дуучин дөрвөн төрөлд өрсөлдсөн бөгөөд манай улсаас дуурийн болон ардын 13 мэргэжлийн дуучин, 16-18 насны зургаан өсвөрийн уран бүтээлч оролцсон байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.