images

Пауэрлифтингийн ДАШТ-д Г.Оргилболд гурван жил дараалан түрүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-27


   АНУ-ын Техас мужид энэ сарын 21-нээс зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжлэх пауэрлифтингийн ДАШТ-д Монголын тамирчин Г.Оргилболд түрүүлж Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар ийм амжилт үзүүлэв. Ингэснээр Г.Оргилболд пауэрлифтингийн ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Г.Оргилболд өмнө нь Казахстанд болсон “Алмата-2022”, Өмнөд Африкт болсон “Йоханнесбург-2023” тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын 28 тамирчин өрсөлдөж байна. Өмнөх өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гантөгс, Г.Сумъяасүрэн нар мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн билээ.

Эх сурвалж. Биеийн тамир улсын спортын хороо. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.