Улсын нэгдүгээр эмнэлэгт 10 орны эмч хуралдав
Чихэнд чимэгтэй
2024-05-27
Улсын нэгдүгээр эмнэлэгт энэ сарын 23-нд 10 гаруй орны 20 зочин профессор эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар хуралдлаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэ хуралд олон улсын эмч мэргэжилтнүүд УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон байна. Мөн энэ үеэр тархины үхжилттэй донор тодорхойлох болон элэг шилжүүлэн суулгах багийн сургалтыг зохион байгуулжээ. Олон улсын уг хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан тус төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ-ийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах багууд хамтран зохион байгуулж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.