images

МУБИС-ын оюутнуудыг Японы Хёго их сургуульд мэргэшүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-28


   Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Японы Хёго боловсролын их сургуулийн ерөнхийлөгч Кажиса Тэцүяа, тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш Кенжи Ишикүра нарыг хүлээн авч уулзлаа. Монгол улсын боловсролын их сургууль, Хёгогийн боловсролын их сургуультай 2013 онд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ хугацаанд Хёгогийн боловсролын их сургуульд найман монгол оюутан мастерын зэрэг хамгаалсны тав нь тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшсэн байна. Иймд МУБИС, Хёго их сургууль, Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгтэй хамтран тэгш хамруулан сургах боловсролын багш бэлтгэх чиглэлээр санал солилцжээ. Боловсролын сайдтай уулзах үеэр К.Тэцүяа манай улсын тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд Японы тал МУБИС-ийн оюутнуудыг Хёго боловсролын их сургуульд сургах, оюутан солилцооны гэрээ байгуулах болсон тухайгаа танилцуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.