"Чингис хаан" музейд 13 дугаар зууны язгууртан эмэгтэйн эмээлийг хүлээн авлаа
Чихэнд чимэгтэй
2024-05-28
"Чингис хаан" Үндэсний музей гурван дурсгалт газраас илэрсэн олдвороор сан хөмрөгөө баяжуулан өнөөдөр үзмэрээ хүлээн авлаа. Үзмэрүүд дунд Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой язгууртны оршуулгын дурсгалаас илэрсэн үзмэр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны Гол мод-2 булш, 13 дугаар зууны язгууртан эмэгтэй гарди шувуун дүрслэлтэй алиан эмээл зэрэг багтжээ. Үүнээс МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хээрийн шинжилгээний багийн 2022 онд малтан судалсан Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой язгууртны дурсгалаас илэрсэн 26 ширхэг үзмэрийг Соёлын өвийн үндэсний төв сэргээн засварлаж, Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт байрлах Монголын их эзэнт улсын танхимд дэглэжээ. Эдгээрээс онцлох үзмэр болох XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрслэлтэй алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг болно. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас илэрсэн Гол мод-2 бол Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгалт газар юм. Уг газраас олдсон зарим нэгэн хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас хүлээлгэн өглөө. Эдгээр дурсгалуудыг музейн гуравдугаар давхарт байрлах Эртний төрт улсуудын танхимд дэглэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.