“Таван богд групп” МУИС-ийн таван оюутанд тэтгэлэг олгоно
Чихэнд чимэгтэй
2024-05-30
“Таван богд групп”, Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагааны хүрээндээ бакалаврын түвшний бизнес, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй төгсөх курсийн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Нийт таван оюутныг тэтгэлэгт хамруулах бөгөөд сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх, эрдэм шинжилгээний хуралд оролцож тодорхой амжилт гаргасан байх шалгууртай аж. Тэтгэлэгт зориулан оюутны бүрдүүлсэн материалыг ирэх сарын 10-ны 12 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 202 тоотод хүлээн авна. Улмаар эхний шатны шалгаруулалтыг 12-ны дотор хийж, тэнцсэн оюутнуудыг “Таван богд групп” цаашид ажлын байраар хангах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.