Он гарсаар Монголд импортоор 49.2 мянган тээврийн хэрэгсэл орж иржээ
Чихэнд чимэгтэй
2024-05-31
Гаалийн ерөнхий газраас он гарснаас хойш Монголд 49267 тээврийн хэрэгсэл гадаадаас оруулж ирсэн талаар өчигдөр мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Оруулж ирсэн тээврийн хэрэгслийн 11280 нь ачааны автомашин бөгөөд өмнөх жилээс 46 хувиар нийлүүлэлт нь нэмэгджээ. Манай улсад 2023 оны эцсээр 1 сая 192 мянга 520 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан юм. Үүнийг 3.5 сая хүн амынхаа тоотой харьцуулбал гурван хүн тутамд нэг тээврийн хэрэгсэл оногдоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.