Хэнтий: Мужаан, гагнуурын ангийн оюутнууд сурагчийн ширээ, ахмадын ор захиалгаар хийжээ
Чихэнд чимэгтэй
2024-05-31
Хэнтий аймгийн ЗДТГ тус аймаг дахь Политехник коллежийн оюутнуудаар сурагчийн ширээ, сандал захиалгаар хийлгэжээ. Өнгөрсөн жил 75 хүүхдийн ширээ, сандлыг нийт 22 сая төгрөгийн захиалга өгч хийлгэсэн бол энэ жил ахмадын сувиллын 30 ор, 83 хос ширээ, сандлыг 40 сая төгрөгөөр захиалан хийлгэсэн байна. Энэ удаагийн захиалгыг коллежийн багш, мужаан, гагнуурын ангийн оюутнууд 30 хоногийн дотор хийж гүйцэтгэжээ. Энэ талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Политехник коллежтэй сүүлийн хоёр жил хамтарч ажиллаж байна. Оюутнуудын мэргэжлийн чадварт суурилан сургууль, ахмадын сувилалд хэрэгтэй эд зүйлсийг хоёр дахь жилдээ хийлгэлээ. Аймаг, орон нутгийн төсөвт Политехник коллежид чиглэсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд бараг тусаагүй. Харин энэ жил коллежийн оюутнуудын дотуур байрыг засварлахад 350 сая төгрөгийг шийдвэрлэсэнээр засварын ажил нь дууссан байна. Цаашид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр судалгаа хийж хамтран ажиллана" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.