Х.Нямбаатар хэлсэндээ хүрэв
Чихэнд чимэгтэй
2024-05-31
Маргааш буюу зургаадугаар сарын нэгнээс эхлэн нийслэлийн тохижилт үйлчилгээний компаниудын ажилчдын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх болсон талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдэгдлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяанд тохижилт, үйлчилгээний 26 байгууллага байдаг. Эдгээр байгууллагын ажилтнуудын цалинг 1000 доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ хэмээн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрөгч дөрөвдүгээр сард амласан билээ. Үүний өмнө 2024 оны нийслэлийн төсөвт тодотгол хийснээр нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгосон юм. Өнгөрсөн хугацаанд ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэх тооцоо, судалгааг хийж мөн төсвийг тодотгосноор энэ асуудал шийдэгдэж тэдгээр ажилтнуудын цалин ийнхүү нэмэгдэж байна. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Германд сургахаар шийдвэрлэсэн нь ажил хэрэг болж тус улсад нарийн мэргэжилтэн бэлтгэх, сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Улмаар ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын дундуур эхлүүлсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: www.ulaanbaatar.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.