Маргааш Хүй долоон худагт хүүхдийн баяр болно
Чихэнд чимэгтэй
2024-05-31
“Монгол наадам цогцолбор”-оос маргааш “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Баярын үеэр зориулалтын талбайд үндэсний бөхийн барилдаан, сур харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна эцэг эх, асран хамгаалагчид асар майхантайгаа очиж байрлаад урлаг соёлын тоглолт үзэх боломжтой ажээ. Монголын дугуйн холбоо, Үндэсний харваачдын холбоо, Хөнгөн атлетикийн холбоо, Таэквондогийн холбоо, Дрифтийн холбоо, Цанын холбоо хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үндэсний бөхийн барилдааныг MNC телевизийн "Хуйрнан шуугигч" нэвтрүүлэг хамтран зохион байгуулж шууд дамжуулах гэнэ. “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газар энэ наадмыг үндэсний их баяр наадам, монгол ёс заншлыг хүүхэд багачуудад сурталчлах зорилгоор 2016 оноос зохион байгуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.