images

Сүхбаатарын талбайд “Цөмөөхэй” балетыг медиа арттай хослуулж тоглов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-03


   Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Элит балет” компани хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр төв талбайд П.Чайковскийн “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үнэ төлбөргүй тоглолоо. Энэ удаагийн бүжгэн жүжиг медиа арт найруулгатай буюу холограм, 3D дэлгэц, видео эффектээр бүтээснээрээ онцлог болжээ. Жүжигт Өмнөд Солонгосын уран бүтээлчид хамтран тоглосон байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Дэлхий дахины оюуны суут бүтээлийг орчин цагийн технологийн дэвшилттэй хослуулж, Монголын тайзан дээр толилууллаа. Уран бүтээлчдэд талархал илэрхийлж, амжилт хүсье” гэсэн бол “Элит балет” компанийг үүсгэн байгуулагч Ц.Цолмонбуд “Энэ удаагийн бүжгэн жүжгийг медиа арт найруулгаар дэглэж, төв талбайдаа тоглосон маань олон улсад анхдагч боллоо" гэжээ. Уг бүтээлийг “Элит балет"-ийн уран бүтээлчид 2019 онд Өмнөд Солонгосын үзэгчдэд толилуулсан юм. Улмаар 2021 онд шинэчлэн медиа арттай хослуулсан нь Өмнөд Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.