images

Олимпод Монголын хоёр эмэгтэй боксчин өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-03


   Тайландын Бангкок хотноо өнгөрөгч сарын 23-ны өдөр эхэлсэн Олимпын эрх олгох боксын тэмцээний сүүлийн шат өнөөдөр явагдана. Тус тэмцээний 54 кг-ийн жинд ОУХМ М.Энхжаргал Венесуэлийн тамирчныг 3:2-оор буулган авч, Олимпын эрх авлаа. Тэрбээр эхний шатанд Япон, хоёр дахь шатанд Канад, финалд Венесуэлийн тамирчин Йохана Гомэсийг ялснаар анх удаа Олимпод оролцох болов. Ийнхүү Олимпод манай улсаас хоёр эмэгтэй тамирчин оролцохоор болж байна. Өмнө нь Ханжөүгийн Азийн наадмаас О.Есүгэн Олимпын эрхээ аваад байсан юм. Энэ онд боксын Олимпын эрх олгох хоёр тэмцээн болсны сүүлийнх нь энэ бөгөөд манай улсаас долоон эрэгтэй, таван эмэгтэй боксчин өрсөлджээ. Монголын эрэгтэй боксчид 1992 оны Барселоны Олимпоос хойш Олимпын наадмыг өнжиж байсан тохиолдол байхгүй билээ. Тэгвэл энэ удаа эрэгтэй боксчид Олимпод өнжиж, анх удаа хоёр эмэгтэй боксчин оролцохоор болж байна.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.