ТҮК-ийн ажилтнуудад тоног төхөөрөмжийн зээл олгоно
Чихэнд чимэгтэй
2024-06-03
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар тохижилт үйлчилгээний компаниудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг. Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж ажил хийдэг. Одоо ийм асуудал байхгүй, бизнесийн зарчмаар явна. Тиймээс ажил хийе гэдэг сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна" гэжээ. Мөн ирэх жилээс ТҮК-ийн ажилтнуудад тоног төхөөрөмжийн зээл олгохоор төлөвлөсөн байна. Уг тендерт одоо ажиллаж байгаа компаниуд зохих журмын дагуу оролцох боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.