Богд хааны ордон музейг наймдугаар сард сэргээн засаж дуусна
Чихэнд чимэгтэй
2024-06-04
Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил 70 хувьтай үргэлжилж байгааг Соёлын яамнаас мэдээллээ. Соёлын сайд Ч.Номин музейн үйл явцтай өчигдөр танилцах үеэр музейн захирал Г.Эрдэнэбаатар наймдугаар сард сэргээн засварлаж дуусна гэдгийг хэлсэн байна. Тус музейд 1962 оноос хойш 60 гаруй жилийн туршид бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийгээгүй юм. Тэгвэл энэ удаа Энэтхэг, Өмнөд Солонгосын соёлын өв, уран барилга засварлагчдын туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд Богд хааны ордон музейг 2022 оны намраас эхлэн сэргээн засварлаж байгаа юм. 1893-1903 оны хооронд барьсан тус ордон нь өнөөдөр Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүхийн музей билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.