images

Сонсголын бэрхшээлтэй оюутнуудын хичээлд хоёр сарын турш тусалжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-04


   Энэ хичээлийн жилд их дээд сургуульд суралцаж буй сонсголын бэрхшээлтэй таван оюутанд "Тэмдэглэл хөтлөгч"-ийн үйлчилгээ үзүүлсэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь сайн дурын ажил хийх сонирхолтой оюутан сонсголын бэрхшээлтэй оюутнуудад лекц, семинар, багшийн тайлбар, яриаг тэмдэглэж өгөх үйлчилгээ бөгөөд МУИС, МУБИС-д хоёр сарын турш хэрэгжүүлсэн байна. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй оюутан хичээлийн агуулгыг хоцрогдолгүй бүрэн ойлгож, мэдээллийг хүртээмжтэй авч чаддаг болжээ. Мөн тэмдэглэл хөтлөгч оюутанд сайн дурын ажил хийх шинэ сонголт бий болж, тэмдэглэл хөтлөх, бичих чадвараа дээшлүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, бусдад нөлөөлөх, манлайлах чадвараа сайжруулсан үр дүнтэй ажил болсон талаар оюутнууд ярьж байна. Энэ хичээлийн жилд их, дээд болон мэргэжлийн сургуульд нийт 1126 тусгай хэрэгцээт оюутан суралцаж байгаагаас 104 нь сонсголын бэрхшээлтэй ажээ. Үүний 44 нь их, дээд сургуульд суралцаж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.