Ш.Энхийн-Од ирэх жил Юта их сургуулийн багт тоглоно
Чихэнд чимэгтэй
2024-06-04
Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу NCAA-ийн “San Francisco Dons” багт тоглодог Ш.Энхийн-Од ирэх 2025 онд Юта их сургуулийн “Utah State Aggies” багт тоглохоор болжээ. Тэрбээр өнгөрөгч улиралд 34 тоглолтод дунджаар 25 минут тоглож 7.7 оноо, 2.7 ашигтай дамжуулалт өгсөн байна. Мөн бүх үзүүлэлтээрээ “Dayton Flyers” багт тоглосон амжилтаа ахиулжээ. Түүний орж буй шинэ баг 2023-2024 оны их сургуулийн лигийн шилдэг 25 багийн 22-т бичигдсэн бол “Dayton Flyers” 24-т эрэмбэлэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.