images

Монголбанкны алтан зоос дэлхийн шилдэг зоосны шалгаруулалтад нэр дэвшив

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-06-05


   АНУ-ын “Krause Publications” компаниас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг зоос шалгаруулах нэр дэвшүүлэлтэд Монгол улсын Төв банкнаас гаргасан алтан зоос багтжээ. Нийтдээ 10 ангилал тус бүрд дэлхийн 42 орны 10 алт, мөнгөн зоос өрсөлдөж байгаа бөгөөд “Шилдэг алтан зоос” ангилалд Монголбанкнаас 2013 онд гаргасан 25 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, шонхор шувуу дүрсэлсэн зоос нэр дэвшсэн байна. Энэ ангилалд манайхаас гадна Австрали, Австри, Франц, Герман, Итали, Латви, ӨАБНУ, Швейцар, АНУ-ын Төв банк болон бусад байгууллагын гаргасан зооснууд нэр дэвшсэн байна. 1984 оноос хойш жил бүр болж буй нэр хүндтэй энэ шалгаруулалтад Монголын гурван зоос нэр дэвшсэн ангилалдаа шилдгээр шалгарч байжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.