АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг монгол сонсогч төгсчээ
Чихэнд чимэгтэй
2024-06-05
АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 170 дахь удаагийн төгсөлт өнгөрөгч долоо хоногт болж, Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, батлан хамгаалахын атташе, хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор уригдан оролцжээ. Энэ жил тус академийг 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогч, үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгсөж байгаа ажээ. Үүний нэг нь Монгол улсаас анх удаа элсэн суралцсан сонсогч С.Санаасайн байв. С.Санаасайн Монголдоо "Сант" сургуулийг төгсөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, манай Батлан хамгаалах их сургуультай хамтран 2012 оноос хэрэгжүүлж буй дөрвөн жилийн тэтгэлэгт шалгарч, 2020 онд академид элсжээ. Тэрбээр Монголдоо буцаж ирээд, Батлан хамгаалах яаманд таван жил ажиллах юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн суурь 1794 онд тавигдаж, 1845 онд байгуулагдсан нь улсынхаа цэргийн академиудын анхдагч болсон юм.
Гэрэл зургийг: "Соёмбо" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.