Нийслэлд 1.5 сая цэцэг тарина
Чихэнд чимэгтэй
2024-06-05
Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 төрөл, зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөжээ. Ингэхдээ ихэвчлэн авто замын томоохон уулзварууд, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд суулгаж байгаа ажээ. Өчигдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьж, цэцэгжүүлэлт 30 хувийн гүйцэтгэлтэй байгааг НЗДТГ-аас мэдээлэв. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадмыг дүрсэлсэн долоон цэцэгт байгууламж хийж, 1.2 сая орчим цэцэг тарьжээ. Ногоон байгууламжийн арчилгааг Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс 25 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран хийнэ. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Энэ ажил нь хотын өнгө үзэмжийг сайжруулахаас гадна нийтийн эзэмшлийн талбайд нэг болон олон наст цэцэг олноор тарьснаар иргэдэд гоо зүйн таашаал олгох зорилготой гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.