images

АНУ-ын мэдрэлийн мэс засалчид Гуравдугаар эмнэлэгт ажиллаж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-06


   Улсын Гуравдугаар төв эмнэлэг АНУ-ын “Вирту” сантай 2014 оноос хойш хамтран ажиллаж, эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, мэдрэлийн мэс засал, үзлэг оношилгоог зохион байгуулж байна. Тус сангийн шугамаар энэ удаа АНУ-ын Гэгээн Барнабасын гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Реза Яссари тэргүүтэй тархи нуруу нугасны мэс заслын мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо иржээ. Америкийн зочин профессорын баг энэ 10 жилийн хугацаанд зайлшгүй гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд нарийвчилсан үзлэг оношилгоо хийж, эпилепс буюу "архаг дахилтат түр зуурын тархины үйл ажиллагаа алдагдах хам шинж"-ийн эмгэг голомт авах болон тархи, нурууны мэдрэлийн мэс заслыг Гуравдугаар эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийжээ. Мөн ажлын байран дээр болон танхимын сургалтуудыг зохион байгуулж, мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулахад зөвлөгөө өгч ажилласан байна. Энэ удаагийн багт эпилепси судлаач, эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч хамт ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй иргэд, тэдгээрийн ар гэр, асран хамгаалагчдад сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.