Өгий нуурыг хамгаалах ажил эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-06-06
Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуурыг цогцоор нь хамгаалах ажлыг энэ сараас эхлүүллээ. Монгол орны төвийн бүсийн цэнгэг уст нуур гэгддэг Өгий нуур нь нийт 25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, ОБЕГ, Усны газар, Архангай аймгийн ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 3-ний өдөр орон нутагт ажиллажээ. Энэ үеэрээ нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах, эх цутгал болох Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах, нуурт цутгаж буй Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах, нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхээс сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон байна. Тус нуур нь ховор загас шувуу, ан амьтдын ундаалах эх нутаг боловч 2014 оноос эрс бохирдож, зохион байгуулалтгүй аялал жуулчлал, даац нь хэтэрсэн мал аж ахуй болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж бохирдож, ширгэж, жилээс жилд эко систeм нь алдагдсаар байгаа юм.
Дашрамд дурдахад, Сүхбаатар аймгийн Ганга, Архангай аймгийн Өгий нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн хоёрдугаар үе шатыг 2024, 2025 онуудад үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж 2023 оны улсын төсвийн 9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.