Монгол төрийн алба хаагчдыг Японд магистр, докторт сургана
Чихэнд чимэгтэй
2024-06-06
Сангийн сайд Б.Жавхлан, Японы Элчин сайд М.Игавахара нар өчигдөр Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт гарын үсэг зуржээ. 290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий уг хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид Японы их дээд сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалах юм. Япон улс Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн бөгөөд хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2001 оноос Монголд хэрэгжүүлж, жил бүр 20 хүртэлх төрийн алба хаагчийг сургаж байгаа билээ. Өнөөг хүртэл энэ шугамаар нийт 416, үүний дотор докторын зэрэгтэй 11 хүн Японд суралцаж төгссөн байна. Энэ хөтөлбөрийн төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк зэрэг олон төрлийн салбарт ажиллаж буй. Ирэх 2025 онд мөн 16 төрийн залуу албан хаагчийг Японы их дээд сургуульд суралцуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.