Япон: Анимэ, тоглоомны гадаад зах зээлээ 129 тэрбум долларт хүргэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-06-06
Японы Засгийн газар 2033 он гэхэд анимэ, тоглоом зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхаа гадаад зах зээлийн хэмжээг тэлж 129 тэрбум долларт хүргэх зорилго тавилаа. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаа түгж байгаа япон соёлын бүтээгдэхүүнийг худалдаж одоогийн зах зээлээ дөрөв дахин томсгохоор шийдсэн байна. Энэ зорилго нь хөдөө аж ахуй, гоо сайхан, аялал жуулчлал, япон контентыг багтаасан “Cool Japan Strategy” шинэ төлөвлөгөөнд оржээ. Өнгөрсөн жил тус улсын анимэ, тоглоомд тулгуурласан бүтээгдэхүүний гадаад дахь борлуулалт 4.7 их наяд иен болж 30 тэрбум долларыг давсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.