Сиднэйн кино наадамд хоёр монгол кино үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-06-07
Найруулагч П.Лхагвадуламын “City of Wind” буюу “Сэр сэр салхи” уран сайхны киног 71 дэх удаагийн Сиднэйн олон улсын кино наадмын олон улсын үзвэрийн хэсэгт өчигдөр, өнөөдөр хоёр үзэгчдийн хүртээл болгож байна. Кино наадам энэ сарын 5-16-ны өдрүүдэд болох энэ наадамд мөн найруулагч Г.Номингийн “Бүжигчин" богино хэмжээний кино шалгарч өнөөдрөөс эхлэн 9-ний өдрийг хүртэл гарах гэж байна. Тус бүтээлийг Монголын урлагийн зөвлөл болон Австралийн "Bus Stop Films" компани хамтран бүтээжээ. Сиднэйн кино наадам нь өрсөлдөөн ихтэйгээрээ олон улсын анхаарлыг татдаг бөгөөд уран сайхны, баримтат, богино хэмжээний, ретроспектив, гэр бүлийн, хүүхэлдэйн кино гэсэн төрлөөр болдог. Түүнчлэн шалгарсан бүтээлүүдийг Сиднэйн кино урлаг, бизнесийн төв дүүрэгт орших дуурийн танхим, кино театр, уран зургийн галерей, орчин үеийн урлагийн музей, улсын театрт үзүүлдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.