images

Дархан цаазат Булган ууланд нэмж 20 янгир нутагшуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-07


   Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг УИХ-ын лхагва гарагийн хуралдаанаар баталсан билээ. Өмнө нь байгалийн дурсгалт газрын ангилалд байсан тус уулыг улсын тусгай хамгаалалтад авсан учир эхний ээлжид нэн ховордож буй амьтдыг нутагшуулахаар болсон байна. Ингэхдээ 20 янгирыг энэ ням гарагт ууланд тавих ажээ. Өнгөрсөн онд Богд уулнаас хоёр удаагийн нүүлгэн шилжүүлэлтээр 13 янгирыг Булган ууланд нутагшуулсан нь анхны төлөө гаргасан. Уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан боловч 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн юм. Харин энэ жил дархан цаазат болгосон нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдолтой явдал болов. Мөн байгаль хамгаалагчийн нэг ажлын байр шинээр бий болж, хүний нөөцийн дундаж зардал 25 сая төгрөг байхаар тооцжээ.

Гэрэл зургийг: Г.Эрдэнэбаатар

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.