Элэгний “Булевиртид” эмийн зардлыг улсын төсвөөс гаргана
Чихэнд чимэгтэй
2024-06-07
Элэгний гепатитын D вирусийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргалаа. Энэ жилийн зардлыг 2024 оны батлагдсан улсын төсвийн багцаас шийдвэрлэх бол 2025 оноос жил бүрийн улсын төсөвт тусгахаар болжээ. Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол “Булевиртид” эм юм. Европын эмийн агентлаг энэ эмийг албан ёсны бүртгэлдээ авч, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой холбогдуулан манай улс эмийн жагсаалтад оруулж, эмчилгээний заавраа шинэчлэн энэ оноос мөрдөж эхлээд байгаа юм. Гэвч өндөр үнэтэйгээс шалтгаалан иргэд авч хэрэглэхэд хүндрэлтэй байжээ. Тиймээс УИХ 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны хуралдаанаараа уг эмийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон юм. Гепатитын D вирусийн халдвар В вирустэй хавсардаг бөгөөд ийм тохиолдол дэлхийн В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь тохиолддог аж. Харин Монгол улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн D, B вирусийн халдвартай байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.