images

Паралимпын тамирчдад 744.3 сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-07


   Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тив, дэлхий, Олимпын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн Паралимпын 57 тамирчинд олгох 744.3 сая төгрөгийн урамшууллыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Паралимпын монгол тамирчид Олимп, тив, дэлхийн тэмцээн, наадмаас медаль хүртсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгоно хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017-2019 онд дэлхийн чансааны тэмцээнд оролцож, амжилт гаргасан пара тамирчдад урамшуулал олгосон боловч 2019 оноос хойш зогссон тул тамирчид холбогдох байгууллагад энэ талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн аж. Иймд Биеийн тамир, улсын спортын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах санаачлагыг гаргасныг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хамтран Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.