Монголд анх удаа цэцгийн фестиваль болно
Чихэнд чимэгтэй
2024-06-07
Энэ сарын 8-9-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвийн залгаа "Misheel walking street"-эд цэцгийн фестиваль болох гэж байна. Монголд анх удаа болж буй тус арга хэмжээг “Ойм ногоон урлан” компаниас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд таримал болон баглаа цэцгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна цэцэг ургамлаар урласан бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн 1500 гаруй нэр төрлийн бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлэх ажээ. Уг фестиваль нь цэцгийн соёлыг дэлгэрүүлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, экологийн боловсрол олгох, бусад улс орны цэцэг ургамлын соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Мөн фестивалийн үеэр ургамал тарих арчлах сургалт, цэцгэн титэм, террариум урлах зэрэг олон төрлийн сургалт болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.