“Хаан” банк Хятадын “Ant International” групптэй хамтран ажиллахаар боллоо
Чихэнд чимэгтэй
2024-06-07
Монголын хүн амын 82 хувь буюу 2.9 сая харилцагчтай “Хаан” банк Хятадын “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн “Alipay+” компанитай хамтран ажиллах гэрээг өчигдөр байгууллаа. Ингэснээр Ази, Европын найман орноос Монголд аялж, ажиллаж буй иргэд 12 төрлийн цахим хэтэвч, аппликэйшнээр дамжуулан “Alipay+” тэмдэглэгээтэй “Хаан” банкны ПОС төхөөрөмжөөр төлбөр тооцоо хийх боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч ПОС төхөөрөмж дээр гарч ирэх QR кодыг өөрийн цахим хэтэвч, аппликэйшнээрээ уншуулан худалдан авалтаа хийнэ. Одоогийн байдлаар “Alipay+” платформоор дамжуулан Хятад, Хонконгод ашигладаг “Alipay”, “AlipayHK”, Италийн “Tinaba”, Малайзын “MyPB”, “Touch ‘n Go Digital”, Филиппиний “Gcash”, Сингапурын “Changi Pay”, “OCBC Digital”, Өмнөд Солонгосын “Kakao Pay”, “Naver Pay”, “Toss Pay”, Тайландын “True Money” цахим хэтэвч, аппликэйшнүүдээр төлбөр тооцоо хийж болох ажээ. Цаашид уг платформоор дамжуулан хийх гадаадын цахим хэтэвчний тоог нэмэгдүүлэхээр зорьж буй бөгөөд ирэх аравдугаар сарыг хүртэл дээр дурдсан аргаар төлбөр хийвэл 10 хувийг нь буцааж өгөх урамшуулал зарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.