Нийслэлийн долоон дүүрэг ус соруулах насостой боллоо
Чихэнд чимэгтэй
2024-06-07
Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газраас төвийн дүүргүүд болон зарим чиг үүргийн байгууллагуудад ус соруулах насос хүлээлгэн өгсөн талаар НЗДТГ-аас мэдээллээ. Насосыг үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдэд хүлээлгэн өгөв. Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хур тунадас их орох төлөвтэй байгааг анхааруулсаар байгаа юм. Шинэ насос нэг цагт 300 метр/куб ус соруулах хүчин чадалтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.