Таван монгол оюутан АНУ-ын төрийн албанд дадлага хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-06-07
АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яамнаас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Mongolia-U.S. National Civic Engagement Program” буюу MUNCEP хөтөлбөр эхэллээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ-ын төрийн байгууллагуудад дадлага хийдэг бөгөөд энэ жил З.Амуунаа, Б.Баяржавхлан, Ө.Сүндэрьяа, Ц.Цэцэнхаан, Ц.Энхтайван нар шалгарчээ. Тэд энэ сарын 10-наас ирэх сарын 26 хүртэл Вашингтон хотноо АНУ-ын Конгрессын ажлын алба, томоохон судалгааны хүрээлэн, олон нийтийн байгууллагад дадлагаа хийнэ. Энэ хөтөлбөрт монгол аав, ээжээс төрсөн 18-25 настай, АНУ-д байнга оршин суудаг ногоон карттай, эсвэл F-1 визтэй оюутнууд хамрагдах боломжтой. Өнгөрсөн хоёр жилд энэ хөтөлбөрт нийт арван оюутан хамрагдан дадлагаа амжилттай хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.