Английн хөлбөмбөгийн “Fulham” клуб Монголыг сурталчилна
Чихэнд чимэгтэй
2024-06-10
Английн хөлбөмбөгийн “Fulham” клубын 24500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд “Go Mongolia” аяныг улирлын бүх тоглолтын турш сурталчлахаар боллоо. Манай улс 2023-2025 оныг "Монголд зочлох жил" хэмээн олон улсад зарлаж “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа сурталчилж байгаа юм. Энэ хүрээнд алдарт премьер лигийн 145 жилийн түүхтэй “Fulham” клубтэй жилийн туршид хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд гарын үсэг зурахаар хаалгач Марк Шварцер Монголд ирж, өнгөрөгч ням гарагт Монголын хөлбөмбөгийн холбоонд зочилсон юм. Түүнтэй хамт Монголд ирсэн сургагч багш хүүхдүүдэд хичээл зааж, ирээдүйд премьер лигт тоглоход нь туслах юм байна. Мөн "Fulham" клубтэй байгуулсан гэрээний үндсэн дээр “EA SPORT”-ын FC24 видео тоглоом, бэлтгэлийн хувцас, цахим сувгуудаар “Go Mongolia брэндийг сурталчлах ажээ. "Fulham" нь премьер лигийн 51 клубын 13 дугаарт 13 хожил, 17 ялагдалтай эрэмбэлэгдэж байна. Тус лигийг "Manchester city", "Arsenal" клуб тэргүүлдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.