Өсвөрийн шатрын ААШТ-ий анхны медалийг Э.Хүслэн авлаа
Чихэнд чимэгтэй
2024-06-12
Казахстан улсын Алматы хотноо энэ сарын 9-нд эхэлсэн 26 дахь удаагийн шатрын Өсвөрийн ААШТ-ий анхны медалийг Төв аймгийн "Хан-Алтай" клубын тамирчин Э.Хүслэн авлаа. Тэрбээр охидын 15-16 насны ангилалд тэргүүн байрын төлөө Ираны тамирчинтай нүүж хожигдсоноор дэд байр эзэлсэн байна. Ингэснээр тэр ААШТ-ээс дөрөв дэх медалиа авсан бөгөөд өнгөрсөн жил Арабын нэгдсэн Эмират улсын Эль-Айн хотноо болсон ААШТ-ий рапид төрөлд, 2022 оны тэмцээний стандарт төрөлд түрүүлжээ. Тус тэмцээнд Монголоос өсвөрийн 27 шатарчин оролцож байгаа бол нийт 33 улсын 650 гаруй шатарчин оюун ухаанаа сорьж байгаа юм. Тэмцээн 8, 10, 12, 14, 16, 18 насны ангилалд стандарт төрлөөр энэ сарыг 21-нийг хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.