images

Улиас модны унгиралыг даралттай усаар шүршиж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-12


   Улиас модны үржлийн үед эм улиаснаас унаж байгаа унгиралыг багасгахаар даралттай усаар шүршин угааж байна. Учир нь, унгирал иргэдийн нүд, ам, хамар руу орж гадуур алхахад хүндрэл учруулж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд нийт 38838 ширхэг улиас байдгаас 46.9 хувь буюу 18,232 ширхэг нь эм ажээ. Тиймээс энэ хавар 118 байршилд 5420 улиас модыг хэлбэржүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, мөчрөөс нь унгирал унаж эхлэхээс өмнө тайрчээ. Харин одоо унгирал хийсч эхлээгүй байгаа модны молцог баг цэцгийг хяргах, гараар түүх, хийсч эхэлсэн бол даралтат усаар шүршиж намдаах арга хэрэглэж байна. Уг ажлыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт хийж байгааг НЗДТГ-аас мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.