images

“Мөрөөдлийн гоол” тэмцээний аваргууд тодров

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-13


   Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA Football for Schools” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээн зохион байгуулж байна. Охид, хөвгүүдийн U12, U14, U16 гэсэн гурван насны ангилалд болж буй энэ тэмцээнд хот, хөдөөгийн 61 багийн 900 орчим хүүхэд өрсөлдөж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн холбооны Яармаг дахь талбайд болж буй тоглолтууд жил дамнасан тэмцээний сүүлийн буюу тавдугаар шатных ажээ. Тэмцээний нэгдүгээр үе өнгөрөгч оны есдүгээр сард эхлэн 30 мянган хүүхэд оролцсон байна. Улмаар өчигдөр орой бага насны ангилалд өрсөлдсөн багуудын аварга тодорлоо. Одоогийн байдлаар U-12 насны охидын тэмцээнд Сүхбаатар дүүргийн VI сургуулийн баг түрүүлж, Дорнод аймгийн I, Баянзүрх дүүргийн 137, Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн баг удаах байрыг эзлэв. Мөн U-12 насны хөвгүүд, U-14 насны охид, хөвгүүдийн тэмцээний аваргууд тодорч өнөөдөр шагналаа гардан авах гэж байна. Харин U16 насны охид, хөвгүүдийн тэмцээн 20-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Энэ тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдээс улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бүрдүүлж Олон улсын хүүхдийн спортын наадамд эх орноо төлөөлүүлэн явуулах юм. Манай улс “FIFA Football for Schools” хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.