images

Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээний хэсгийн сугалаа болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-14


   Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод байрлах Азийн хөлбөмбөгийн холбооны төв байранд U17, U20 насны Азийн цомын төлөөх тэмцээний хэсгийн сугалааг өчигдөр зохион байгууллаа. Сугалаагаар Монголын U17 насны шигшээ баг Япон, Катар, Балба улстай нэг хэсэг болов. Энэ насны ангиллын хэсгийн тоглолтууд ирэх аравдугаар сарын 19-27-нд Катарт болно. Харин U20 насны шигшээ Иран, Лаос, Энэтхэг улсын багтай нэг хэсэгт өрсөлдөхөөр болжээ. Уг багууд ирэх есдүгээр сарын 21-29-ны өдрүүдэд Лаос улсад хурд хүчээ сорих юм. Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээнд өрсөлдөх улсууд ийнхүү нас насныхаа ангилалд нийт 10 хэсэгт хуваагдсан байна. Тэднээс шилдэг 16 нь 2025 онд Азийн цомын тэмцээнд тоглох билээ. Тухайлбал, U17 насны ангиллын Азийн цомын төлөөх үндсэн тоглолтууд Саудын Арабад дөрөвдүгээр сарын 3-20-нд, U20 насных Хятадад хоёрдугаар сарын 6-23-нд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.