Польшид Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн олдвороор үзэсгэлэн гаргаж байна
Чихэнд чимэгтэй
2024-06-18
Польшийн ШУА-ийн харьяа Газрын музейд "Динозаврын эрэлд" байнгын үзэсгэлэнг энэ сарын 12-нд нээжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд 60 жилийн өмнө Монголын говьд малтлага, судалгаа хийсэн Монгол-Польшийн хамтарсан экспедицэд оролцсон ахмад палеонтологич Гвидон Якубовски тэргүүтэй эрдэмтэд, ШУА-ийн ерөнхийлөгч, музейн захирал болон тус улсад суугаа Монголын Элчин сайд Б.Дорж оролцсон байна. Үзэсгэлэнд Монголоос олдсон үлэг гүрвэлийн араг яс, тухайн үеийн малтлага, судалгааны гэрэл зургуудыг тавьжээ. Өмнө нь 2017 онд тус улсад "Монгол орон гэрэл зургийн дуранд" үзэсгэлэн гаргаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.