Олон улсын спортын тэмцээнээс гимнастикч Д.Энхтүвшин хоёр медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2024-06-19
ОХУ-ын Казань хотноо энэ сарын 12-23-ны өдрүүдэд төрөл бүрийн спортын BRICS-2024 олон улсын тэмцээн болж байна. Энэ тэмцээний гимнастикийн төрөлд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин хоёр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр чөлөөт хөдөлгөөн, харайлтын төрөлд тус бүр тавдугаар байр, бариултай морь, турникийн төрөлд тус бүр гуравдугаар байр эзэлж хүрэл медаль авав. Д.Энхтүвшин гимнастикийн дээрх төрлүүдэд дэлхийн чансаанд дээгүүр байр эзэлдэг ажээ. Тодруулбал, чөлөөт хөдөлгөөний төрөлд гурав, харайлтын төрөлд хоёр, бариултай морины төрөлд арванзургаадугаар байрт эрэмбэлэгдэж байна. BRICS-2024 тэмцээнд 90 орны 4751 тамирчин 27 спортын төрлөөр 387 медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Сонирхуулахад, манай улс уг тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль авсан амжилтаар буюу медалийн чансаагаар 90 орны есдүгээрт жагсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.