Буриад эмч нар Улсын нэгдүгээр эмнэлгээс туршлага судалж байна
Чихэнд чимэгтэй
2024-06-19
ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Улсын нэгдүгээр төв эмнэлгээс туршлага судлахаар хоёр өдрийн өмнө ирлээ. Өнгөрөгч хоёрдугаар сард Буриадын Эрүүлийг хамгаалахын сайд Евгения Лудупова Монголд айлчлахдаа эмч нараа тус эмнэлэгт сургаж эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын туршлага судлуулахаар тохироод буцсан юм. Иймд Улаан-Үүд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн ЭХО, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн Улаанбаатарт ирээд байна. Тэд 14 хоногийн хугацаанд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд монгол эмч нараас бөөр шилжүүлэн суулгах талаар суралцах юм. Учир нь, Буриадын эмнэлэг саяхнаас бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулах гэж байгаа бол УНТЭ 2014 оноос эхлэн 200 гаруй хүнд ийм хагалгаа хийжээ. Мөн Нэгдүгээр эмнэлэг өнгөрөгч дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын Төв эмнэлгийн эмч нарыг хүлээн авч элэг шилжүүлэн суулгах хагалгааны дадлага, сургалтад нэг сарын хугацаанд хамруулсан туршлагатай билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.