images

Сонгинохайрхан дүүрэгт борооны ус тогтсон газруудыг ариутгалаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-20


   Улаанбаатар хотод энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө орсон аадрын улмаас Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороонд тогтсон усыг өчигдөр орой соруулж ариутгал хийсэн талаар НЗДТГ-аас мэдээллээ. Гэр хороололд борооны ус тогтсон газрыг ийн ариутгаж халдваргүйжүүлэх нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тустай юм. Иймд дээрх хорооны хэд хэдэн айлын нүхэн жорлонгийн бохирыг соруулж, 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар халдваргүйжүүлэх ариутгал хийсэн байна. Халдваргүйжүүлсэн газрын нийт хэмжээ 34 мянган м.кв болсон бөгөөд шавхай татрахад давтан ариутгана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.