images

Польшид Монголч эрдэмтдийн зөвлөл байгууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-20


   Польш дахь Монголын Элчин сайдын яамны дэргэд Монголч эрдэмтдийн зөвлөл байгуулж анхны хурлаа хийсэн талаар Элчин сайд Б.Дорж цахим хуудсаараа мэдээлэв. Зөвлөлийн бүрэлдэхүүнд монгол судлал, палеонтологи, угсаатны зүй, археологи, геологи, улс төр, эдийн засаг судалдаг, доктороос дээш эрдмийн цолтой 30 эрдэмтэн багтжээ. Ийнхүү монголч эрдэмтэд нэгдсэнээр хоорондын харилцаа холбоо нь сайжирч, хамтран ажиллах, Монгол улсын талаар шинэ сонин мэдээллийг хурдан авах, зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох, ЭСЯ-д зөвлөх, манай улсын тухай мэдээллийг Польшид түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлыг нэгдмэл, цэгцтэй хийх боломж бүрдэж байгаа аж. Мөн зөвлөлийн анхны уулзалтад Варшавын их сургуулийн Монгол судлалын багш, оюутнуудыг урьж оролцуулсан байна. Түүнчлэн тус ЭСЯ өнгөрөгч сарын 10-ны өдөр дэргэдээ Уран бүтээлч, аялагчдын зөвлөл байгуулсан билээ. Уг зөвлөлд зохиолч, аялагчдаас гадна Польшийн кино, музей, уран зураг, гэрэл зургийн салбарт нөлөө бүхий 30 орчим хүн багтжээ.

Гэрэл зургийг Dorj Barkhas фэйсбүүк хаягаас авав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.