images

Гадаад дахь монголчууд сонгуулийн саналаа өгч эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-20


   Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд УИХ-ын ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн саналаа өгч байна. Тэд 23-ны өдрийг хүртэл 32 Элчин сайдын яам, хоёр Байнгын төлөөлөгчийн газар, есөн Ерөнхий консулын газар, дөрвөн Консулын газарт биеэр очин тухайн амьдарч буй улсынхаа цагаар 07-22 цагийн хооронд саналаа өгнө. Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа 13095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Сонгогчийн бүртгэлийг цахимаар болон биеэр очиж бүртгүүлэх гэсэн аргаар тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Ингэснээр УИХ-ын 2012 оны сонгуультай харьцуулахад гадаадаас санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо гурав дахин өсчээ. Монгол улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор сонгууль хийдэг болж байгаа тул гадаад дахь сонгогчид зөвхөн аль нэг намыг дугуйлж байна. Өөрөөр хэлбэл, тэдний санал хувь тэнцүүлэх аргаар сонгогдох 48 гишүүнд очих юм.

Гэрэл зургийг Сонгуулийн ерөнхий хороо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.