Нийслэлийн гамшгаас хамгаалах байгууллагуудад 300 сая төгрөгийн багаж хүлээлгэн өгөв
Чихэнд чимэгтэй
2024-06-21
Нийслэлийн онцгой комиссын дарга Х.Нямбаатар Нийслэлийн онцгой байдал, Байгаль орчны газар, Улаанбаатар цахилгаан түгээх станцад үер, ус, хими, цацрагийн ослын үед ашиглах 14 нэр төрлийн 1419 ширхэг багаж, хамгаалах хувцас хэрэгсэл хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр “Нийслэлийн гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллах бэлэн байдлыг хангахад нийт 46.7 тэрбум төгрөгийн техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл шаардлагатай гэсэн тооцоо гарсан" гэжээ. Тиймээс эхний ээлжинд 300 сая орчим төгрөгийн багаж хэрэгслийг өчигдөр хүлээлгэн өгсөн байна. Мөн жилийн өмнө болсон үерийн үед ашиглах техник хэрэгсэл, машин механизм хангалтгүй байсан тул энэ жилийн нийслэлийн төсөвт 20.3 тэрбум төгрөг суулган 59 машин механизм авахаар ажиллаж байгаа аж. Иймд Х.Нямбаатар "Цаашид мэргэжлийн байгууллагуудын техник хэрэгслийг үе шаттайгаар нэмэгдүүлж, гамшиг ослын үеийн бэлэн байдлыг дээшлүүлнэ” гэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.