Таван сарын дотор 31.7 сая тонн нүүрс гадаадад нийлүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-06-21
Монгол улс энэ оны эхний таван сард 31.7 сая тонн нүүрс гадаад орнууд руу экспортоор гаргасан нь жилийн өмнөхөөс 37.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Мөн 1-5 дугаар сард гадаадад нийлүүлсэн нийт бараа, бүтээгдэхүүний 60 хувийг нүүрс дангаараа эзэлжээ. Манай улс энэ жил хамгийн багадаа 60 сая тонн нүүрс гадаадын орнуудад худалдах зорилготой байгаа юм. Өнгөрөгч онд 66.7 сая тонн нүүрс худалдсан нь бүх цаг үеийн түүхэн дээд амжилт болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.